Шууд Chart

Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр

2018-10-12 11:37:39

Гамшиг эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр болгон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран дүүргийн 4 дүгээр хороо  Жуковын талбайд "Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь" сэдэвт өдөрлөгийг маргааш зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгөөр өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг иргэдэд таниулж, гамшгаас ослоос урьдчилан сэргийлэх тараах материалыг тараах юм. Түүнчлэн "Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн" гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгуулж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт явуулах аж.


Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй