Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад Улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театрын бүрэлдэхүүн Монголд 20 жилийн дараа ахин тоглох юм. Айлчлан тоглолтын хөтөлбөрт "Гала-концерт”, “Баргужин төхөм", "Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн Оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм байна.
Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд эхлэх тус тоглолтын үеэр үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгаж, анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, мөн хэн бүхний танил болсон ёохорын хэмнэлийг үзүүлэх аж. Мөн Буриад Улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгүүдээр сонор мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөхөөс гадна Буриад, Монголчуудын урлаг соёлын баялаг их өв, сэтгэлд хоногшсон сайхан тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барих юм.
| Буриадын “Байгал” театрын жүжигчид Монголд айлчлан тоглоно | ||
| Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.