Шууд Chart

Саудын Араб сэтгүүлч Жамаль Хашоггийг алуулсан болохыг зарлалаа

2018-10-22 11:59:04

Сэтгүүлч Жамаль Хашоггийг алуулсан болохыг Саудын Араб зарлаж, олон улс үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Ням гарагт Саудын Арабын тал сэтгүүлч Жамаль Хашоггийг Турк дахь Консулын газарт байхдаа бүлэг хүмүүст алуулсан болохыг зарласан. Үүнд тус улсын угсаа залгамжлах хунтайж холбоотой эсэхийг мэдэхгүй хэмээн мэдэгджээ.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейр энэ тухай ярьсан байна. Мөн хэрэгт холбогдуулан 18 хүнийг барьж хорьсон гэжээ. Мөн эх сурвалж Саудын Араб гаралтай бүлэг хүн Жамалийг хэрхэн хордуулж, буудаж ална гэж сүрдүүлж байсан тухай мэдээлснийг "Ройтерс" агентлаг уламжилсан байна.

Эх сурвалжийн хэлснээр, бүлэг хүн Жамаль Хашоггийг боож аминд нь хүрээд, хивсэнд ороон Консулын газраас гаргаж, хамтран ажилладаг нутгийн нэг хүнд өгч явуулсан байна. Мөн түүний аминд хүрсэн хүмүүсийн нэг сэтгүүлчтэй адилхан болж, хувцас, малгайг нь өмсөж, нүдний шилийг нь зүүж Консулын газраас гарч явсан байна.

Энэ мэдэгдлийн дараа Европын холбооны тэргүүлэгч гурван улс болох Герман, Их Британи, Франц хамтарсан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагыг юу ч цайруулж, зөвтгөж чадахгүй гээд хэргийн эзнийг тодорхой болготол мөрдлөг шалгалтыг үргэлжлүүлж, хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх талаар хүсэлт гаргана гэсэн байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Араб сэтгүүлч Жамаль Хашоггийг алуулсан болохыг зарлалаа   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй