Шууд Chart

Хурдны галт тэрэг замаасаа гарч, осолджээ

2018-10-22 12:06:58

Тайваньд хурдны галт тэрэг замаасаа гарч, унасан хэрэг гарчээ. Ням гарагийн 16 цаг 50 минутын орчимд болсон ослын улмаас 18 хүн эндэж, 187 хүн бэртэж гэмтсэн байна.

Тайванийн Илань мужийн Син ма буудлын ойролцоох 300 метр эргэлттэй муруйд осол болсон гэж албаныхан ярьж байна. "Пуёма" шуурхай галт тэргэнд тухайн үед 366 хүн зорчиж явсан байна.

Найман вагон бүгд замаас гарч, гурваас бусад нь унажээ. Нэг нь бүр дээшээ харж унасан байна. Шөнийн туршид аврагчид аврах ажиллагаагаа үргэлжлүүлж, хүмүүсийг татаж гаргахад кран ашиглаж, дотор хүнгүй болгож чаджээ. 

Хурдны галт тэрэг эргэлттэй замд хүрэх үеэр хэр хурдтай явж байсныг тодорхойлно гэж Тайванийн галт тэрэгний захиргаанаас мэдээлж байна. Японы галт тэрэгний Ниппон Шарёо компанийн үйлдвэрлэсэн "Пуёма" шуурхай галт тэрэг нь Тайваньд 2013 оноос үйлчилж эхэлсэн байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Хурдны галт тэрэг замаасаа гарч, осолджээ   
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй