Шууд Chart

АНУ дундын болон богино тусгалын пуужин устгах олон улсын гэрээнээс гарах болсныг ОХУ шүүмжилж байна

2018-10-22 13:26:04

АНУ хуучин ЗХУ, АНУ хооронд байгуулсан энэ гэрээнээс гарвал цөмийн зэвсэг хязгаарлаж, үл дэлгэрүүлэх тогтолцоог аюулд оруулж, эмх замбараагүй байдалд бүрэн хүргэнэ гэж Оросын талаас анхааруулсан байна.

Энэ тухай Оросын Холбооны Зөвлөлийн гишүүн бөгөөд Холбооны зөвлөлийн гадаад хэргийн хорооны дарга Константин Косачев хэлж, “стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээ” зэрэг бусад том гэрээнүүдийг мөн эрсдэлд оруулна” гэв. 

Тэрбээр "Бүх төрлийн цөмийн зэвсэг хөөргөхийг хориглосон Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээний хугацаа 2021 дуусах ёстой. Харин АНУ-ын хувьд дундын болон богино тусгалын пуужин устгах олон улсын гэрээнээс гарснаараа хүн төрөлхтнийг эмх замбараагүй байдлын эсрэг тэмцэхэд хүргэнэ. Одоо АНУ-ын барууны холбоотнууд шинэ дайны эхлэлийг тавих энэ замаар явах уу, эсвэл өөрийгөө хамгаалах нийтлэг зөн совинг дагах уу гэдэг сонголтод хүрнэ” гэж хэлсэн байна.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, АНУ-ын энэ алхам хүч түрэмгийлж, асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн үйлдэл гэсэн байна.
Өнгөрөгч бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Дундын болон богино тусгалын пуужин устгах” олон улсын гэрээнээс гарна гэж мэдэгдэхдээ Оросын тал гэрээг зөрчиж байна гэж мэдэгдсэн.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "Гэрээг зөрчсөн удаа байхгүй. Зөрчсөн тал нь АНУ. ОХУ үүнийг зөрчөөгүй" гэж мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр мөн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт Москвад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонтой уулзана гэдгийг мэдэгджээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ дундын болон богино тусгалын пуужин устгах олон улсын гэрээнээс гарах болсныг ОХУ шүүмжилж байна  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй