Шууд Chart

Афганистаны парламентийн сонгуулийн санал хураалт дуусчээ

2018-10-22 14:29:28

Афганистаны парламентийн сонгуулийн санал хураалт өчигдөр дууслаа. Сонгуульд оролцох эрхтэй нийт 9 сая орчим иргэнээс 4 сая орчим нь саналаа өгсөн талаар сонгуулийн бие даасан комиссын дарга Абдул Бади Сайят сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ.

“Сонгуулийн ирц өндөр байгаа нь манай сонгогчид хүчтэйг, бас тэд дайснаа ялахын төлөө байгааг” харууллаа гэж Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Сонгуулийн өмнө болон явцын дунд хэт даврагчдын үйлдсэн олон тооны халдлага дайралтын улмаас наад зах нь 50 хүн амь эрсдэж, 200 гаруй хүн шархаджээ. Сонгуулийн эхний өдөр техникийн болон аюулгүй байдлын асуудлаас болж хэдэн зуун сонгуулийн хэсэг хаалттай байсан учир санал хураалтын хугацааг 21 рүү сунгасан юм байна.

Сонгуулийн урьдчилсан дүн 11 дүгээр сарын аравдаар  гарах бол эцсийн дүн 12 дугаар сард тодорхой болно гэж Афганистаны Сонгуулийн комисс мэдээлжээ.  Афганистаны парламент 249 суудалтай. Тэдгээрийн төлөө 2500 гаруй нэр дэвшигч өрсөлдсөний 400 гаруй нь эмэгтэй хүн байсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Афганистаны парламентийн сонгуулийн санал хураалт дуусчээ   
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй