Шууд Chart

Японы компаниуд дараагийн үеийн 5G сүлжээний үйлчилгээ үзүүлэх боломжийг хөгжүүлж байна

2018-10-22 15:59:58

Японы үүрэн холбооны оператор компаниуд дараагийн үеийн 5G сүлжээний үйлчилгээ үзүүлэх арга боломжоо хөгжүүлж байна. Тухайлбал, “Эн-Ти-Ти Докомо”, “Кэй-ди-ди-ай”, “Софтбанк” компаниуд дараа жилээс эхлэн туршилтын журмаар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

5G сүлжээ нь одоо ашиглаж буй 4G технологиос 10 дахин илүү хурдтай тул мэдээлэл дамжуулах хугацаа тэр хэрээр түргэснэ гэсэн үг юм. Японы дээрх гурван компани спортын тэмцээн уралдаан болон бусад шууд дамжуулалтад 5G сүлжээ ашиглахаар эхний ээлжинд төлөвлөж байна.

Тухайлбал, олон хүн бөөндөө үздэг том дэлгэцүүдийг ийм өндөр тодрол бүхий дүрсэд шилжүүлснээр хүлээн авах чадвар нь өндөрсөнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Үүнээс гадна 5G технологи ашигласан өндөр хурдны холбоог өөр бусад салбарт туршин ашиглахаар төлөвлөсөн байна.

Үүнд барилгын машин механизмыг зайнаас удирдах, эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг эмчийн алсын удирдлагаар тоноглох зэрэг арга боломжууд яригдаж буй юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы компаниуд дараагийн үеийн 5G сүлжээний үйлчилгээ үзүүлэх боломжийг хөгжүүлж байна  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй