Шууд Chart

Дональд Трамп, Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй

2018-10-22 16:13:21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй. Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин дипломат эх сурвалжуудаас иш татан энэ тухай мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа тус дээд хэмжээний уулзалтыг 2019 оны нэгдүгээр сарын 10-наас өмнө хийлгэх бодолтой байгаа юм байна. Гэхдээ хаана болохыг товлоогүй гэж бичжээ.

Ким Жон Унтай хийх дараагийн уулзалтаа АНУ-ын Конгрессийн завсрын сонгуулиас хойш хийх бодолтой байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн уг уулзалтыг хийхээр 3-4 газрыг судалж байгаа гэж тэр ярьсан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп, Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй   
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй