Шууд Chart

Газар хөдлөлтийн уршгаар 911 сая долларын хохирол учирчээ

2018-10-22 16:21:05

Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр Индонезид болсон газар хөдлөлтийн уршгаар 911 сая долларын эдийн засгийн шууд хохирол учирчээ. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх агентлагаас иш татан “Жакарта пост” сонинд өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.

Сүүлийн мэдээгээр, байгалийн гамшигт өртөж амь үрэгдсэн хүний тоо 2256-д хүрээд байгаа бол 4612 хүн гэмтэж бэртэн, 223.7 мянган хүн орон гэргүй болж хоцорчээ.

Гэхдээ хохирлын хэмжээг тооцоход ашигласан мэдээ баримт явцын шинжтэй байсан учир бодит хохирлын хэмжээ үүнээс хавьгүй өндөр гарахаар байгааг Гамшгаас сэргийлэх агентлагийн төлөөлөгч мөн тэмдэглэн хэлсэн байна.

Ломбок, Сулавеси арлуудад болсон газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад зориулж Дэлхийн Банкнаас Индонези улсад 1 тэрбум долларын санхүүгийн тусламж олгохоор өмнө нь шийдвэрлэсэн юм.

Энэ тусламжийн хөрөнгийг сургууль, эмнэлгүүд, зам, гүүрийг сэргээн босгож, байгалийн гамшигт өртсөн 150 мянга орчим айл өрхөд тусламж үзүүлэхэд зарцуулах учиртай байна. НҮБ-ын мэдээгээр Индонезид яаралтай тусламж шаардлагатай 200 мянга орчим хүн байгаа юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Газар хөдлөлтийн уршгаар 911 сая долларын хохирол учирчээ  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй