Шууд Chart

Японы эцэг, эхчүүдэд хүүхэд өсгөх зардал нэлээд хүнд ачаа болж байна

2018-10-22 16:27:17

Японы эцэг, эхчүүдэд хүүхэд өсгөх зардал нэлээд хүнд ачаа болж байгааг нэгэн даатгалын компанийн явуулсан судалгаа харуулжээ. Тэндээс харвал, хүүхдүүдэд сард зарцуулж байгаа мөнгөн дүн дунджаар 300 долларт хүрч буй юм байна.

Судалгаанд хамрагдсан зарим эцэг, эх үүнээс ч илүү мөнгө хэрэг болдог гэж мэдүүлжээ. Тэдэнд хүүхэд арчилгаанд нь дахиад дунджаар 200 доллар сард хэрэгтэй болдог гэсэн байна.

Цэцэрлэг болон Өдөр өнжүүлэх бүлгийн төлбөр хамгийн том дарамт учруулж байгаа бол хувийн багшийн хөлс дараа нь ордог байна. Түүний сацуу аавууд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хамгийн том ачаа гэж үздэг бол ээжүүд аялал зугаалга, төрсөн өдөр зэрэг амралт чөлөөт цагийн зардлуудаас илүүтэй бэрхшээдэг нь судалгаанаас харагджээ.

Даатгалын “Мэйжи ясуда лайф” компаниас 6 хүртэл насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн дунд тус онлайн судалгааг явуулсан юм байна. Түүнд 1000 гаруй хүн хамрагджээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Японы эцэг, эхчүүдэд хүүхэд өсгөх зардал нэлээд хүнд ачаа болж байна   
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй