
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон тэдний ар гэрийнхнээс уучлал гуйлаа. Австралийн Засгийн газрын тэргүүн урьд өмнө нь нэг л удаа, тодруулбал 2008 онд ингэж уучлалт эрж байсан.
Тухайн үеийн Ерөнхий сайд Кевин Радд нийгэмшүүлэх бодлогын улмаас гэр бүл, овог аймгаасаа хүчээр хагацаж, гашуун зовлон амссан Австралийн уугуул иргэд буюу аборигенчуудын үр удмынхнаас уучлалт эрж байсан юм. Энэ удаад харин бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэнд хандлаа.
Австралийн Засгийн газар бэлгийн зүй бус үйлдлийн 8000 гаруй тохиолдлын мөрөөр сүүлийн таван жилийн хугацаанд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтын мөрөөр Ерөнхий сайд Моррисон уучлал гуйжээ. Түүний уучлалыг сонсохоор даваа гарагт Австралийн нийслэл Канберра хотод тус улсын өнцөг булан бүрээс олон зуун хүн цугласан гэж хүний эрхийн байгууллагынхан ярьсан байна.
Өнгөрөгч 2017 оны 12 дугаар сард гаргасан мөрдлөг шалгалтын дүгнэлтэд бэлгийн зүй бус үйлдэл 8000 гаруй удаагийн хэргийн дийлэнх нь сүм хийд, сургууль, спорт клуб зэрэг хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий төрийн болон шашны байгууллагуудад гарч байсныг бичжээ.
Үүнээс Католикийн сүмүүдэд бэлгийн зүй бус үйлдэл, хүчирхийллийн хамгийн олон тооны хэрэг гарч байсныг хэргийг мөрдөгчид хэлж байна.
Скотт Моррисон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон ар гэрийнхнээс нь уучлал гуйлаа | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.