Цагаа зөв зохицуулж сурах нь хэн бүхэнд хэрэгтэй. Уншигч танд цагийг зөв төлөвлөхөд тань хэрэг болох хэдэн зүйлийг анхааруулъя.
Хэрэгжүүлж байвал зохих зарчмууд:
1. Цаг, минут, секунд тутмыг үнэ цэнэтэй хэмээн бодож, цаг хором бүрээс таашаал авахыг оролдож байх.
2. Аль болох хийхийг хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Ингэсэн цагт та өөрийгөө цагийг дэмий үрээгүй гэдгээ мэдэх болно.
3. Амьдралыг аль болох өөдрөгөөр харж, сайн сайхан зүйлийг нь илүү олж харахыг хичээх хэрэгтэй.
4. Алдсан алдаандаа байнга битгий харамс. Харин алдаанаасаа суралцаж амьдрах хэрэгтэй байдаг.
5. Өөртөө ажлаас гадна заавал чөлөөт цаг гаргаж сураарай. Та хэрвээ өөртөө ажлаасаа гадуур цаг зав гаргаж чадахгүй байх аваас цагаа зөв зарцуулж чадахгүй байна гэсэн үг.
6. Өөрийн байнга хийдэг зуршлуудаа жагсааж бичээд аль ямар зуршилд илүү их цаг зарцуулж байгаа, алийг нь багасгах ёстойгоо шийдээд түүнд зарцуулж буй цагаа өөр зүйлд зарцуулах хэрэгтэй.
7. Байнга тэмдэглэл хөтлөж, маргааш юу хийх, нөгөөдөр юу хийх, дараа сард юу хийх зэргээ бичиж, тэдний биелэл хэдэн хувьтай явж байгааг ч мөн тэмдэглэж сураарай.
8. Байнга өөртөө зорилгоо сануулж бай. Жишээ нь, өдөрт 3 удаа өөртөө зорилгоо танилцуулж сур.
9. Өдөр бүр өөртөө юу хийж дуусгасан байх ёстой талаар тодорхой зорилтуудыг гаргах хэрэгтэй.
10. Хэрвээ та ямар нэг зүйлийг амжилттай хийж дууссан бол түүнийгээ тэмдэглэж байх хэрэгтэй.
11. Эхний зүйлүүдийг эхэнд нь хийх хэрэгтэй. Хойш тавих нь ямар ч тохиолдолд буруу байдаг тул эхний ажлыг эхэнд нь хийгээд шууд дараагийн ажилдаа орох хэрэгтэй.
12. Ямар нэг ажлыг хийж эхлэхдээ та хамгийн хэцүү хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Хэцүү хэсгийг хийж дууссаны дараа жижиг ажлуудыг та төвөггүй хийх болно.
13. Нэг цаг үед нэг зүйлд л төвлөрөх хэрэгтэй.
Дээрх зөвлөгөө таны өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэх болно. Зарим зарчим нь цаг зохицуулалттай холбоогүй мэт боловч бүгд таныг цагаа зөв зарцуулахад хэрэг болох зүйлс юм.
| Цагийг хэрхэн зөв төлөвлөх вэ | ||
| Үзсэн: 1214 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.