Шууд Chart

Хоёр Солонгос Панмунжомоос зэвсэг, цэргийн постуудаа гаргана

2018-10-23 11:40:25

Хоёр Солонгос Панмунжомоос зэвсэг, цэргийн постуудаа гаргана. Энэ шийдвэр нь хоёр улсын зөрчил маргааныг багасгах зорилготой гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт "Хоёр Солонгос, АНУ тэргүүтэй НҮБ-ын командлал Хоёр Солонгосын хилийн цэрэг зэвсэггүй бүсээс 10 дугаар сарын 25 гэхэд цэргийн постууд, зэвсгээ гаргаж, үүний дараах хоёр хоногийн туршид гурван талын хамтарсан шалгалт оруулахаар тохиролцсон” гэж мэдэгдсэн байна.

Мөн Хоёр Солонгос, АНУ тэргүүтэй НҮБ-ын цэргийн удирдлагаас энэ бүсийг минагүйжүүлэх ажлыг гүйцээхээр болсон гэсэн байна. Талууд даваа гарагт гурван талт уулзалт хийсэн байна.

Энэ сарын эхээр Умард болон Өмнөд Солонгосын талын цэргүүд хил дагуу тархсан 800 мянга орчим тэсрэх бөмбөгийг газраас ухаж гаргаж эхэлсэн байна.
Энэ зуурт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх сарын эхээр ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн Умард Солонгосын албаны хүмүүс даваа гарагт ОХУ-д айлчилсан гэсэн мэдээлэл байна.

Хоёр Солонгосын цэрэг зэвсэггүй бүсэд энэ жил гэхэд хоёр улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт хоёр удаа болсон. Гэвч энд сүүлийн хэдэн жилийн туршид олон удаагийн мөргөлдөөн болсоор ирсэн юм.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Хоёр Солонгос Панмунжомоос зэвсэг, цэргийн постуудаа гаргана  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй