
АНУ Дундын болон бага тусгалын пуужин устгах олон улсын гэрээнээс гарна гэдэг мэдэгдэл хийсэн. Тэгвэл даваа гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзлаа.
Талууд АНУ-ын талын сүүлд гаргасан шийдвэрийн тухай хэлэлцсэн байх гэж хэвлэлүүдэд бичсэн ч цаг хагас үргэлжилсэн энэ уулзалтын талаар нарийн мэдээлэл алга байна.
Гэхдээ Оросын хэвлэлүүдэд Жон Болтон даваа гарагийн үдээс өмнө Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Николай Патрушевтай уулзсан гэж мэдээлж байна.
Энэ мэдээллээр Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон АНУ Дундын болон бага тусгалын пуужинг устгах олон улсын гэрээнээс гарснаараа хүч түрэмгийлж нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж байна гэсэн Оросын талын мэдэгдлийг няцаасан байна.
Дундын болон бага тусгалын пуужин устгах олон улсын энэ гэрээг 1987 онд хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч Михайл Горбачев, АНУ-ын Роналд Реган нар гарын үсэг зурж байгуулж байсан. Гэвч АНУ энэ гэрээнээс гарна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч бямба гарагт мэдэгдэж, ОХУ энэ гэрээг зөрчиж байна гэсэн юм.
Харин ОХУ үүнийг нь няцааж, АНУ Румынд дунд тусгалын далавчит пуужинг хөөргөх пуужингаас хамгаалах системтэй хэмээн мэдэгдэж байна. Жон Болтон өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах юм байна.
Жон Болтон, Сергей Лавров нар уулзав | ||
Үзсэн: 542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.