Шууд Chart

ОХУ Украйнд хориг тавилаа

2018-10-23 15:11:28

Украйны эсрэг хориг тавихыг зөвшөөрсөн тогтоолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа гэж Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ.
Украйн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Оросын Засгийн газар Украйны албаны хүмүүс, компаниудын эсрэг шахалт үзүүлж буй юм байна. 

Мөн ОХУ-ын Засгийн газарт эдийн засгийн хоригт багтах хүмүүс, компаниудын жагсаалтыг гаргах, тэдгээр хүмүүс, албан байгууллагуудад тавьж болох эдийн засгийн арга хэмжээг тодорхойлох зэрэг үүрэг ногдож байна.

Крымыг мэдэлдээ авсны хариу болгон Украйны Засгийн газар Оросын эсрэг хориг шахалт тавьж эхэлснээс хойш Оросын албаны 1200 гаруй хүн, 470 орчим байгууллага хориг арга хэмжээнд багтаад байна.

Үүнд улстөрчид, бизнесийнхэн, сэтгүүлчдээс гадна Оросын хэвлэл мэдээлэл, телевизийн сувгууд, интернэтийн үйлчилгээний компаниудыг Киев хориглоод байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ Украйнд хориг тавилаа   
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй