
Сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцсыг зөөсөн байж болзошгүй Саудын Арабын консулын машин олдсон байна. Жамалийн хэргийг шалгаж байсан Туркийн мөрдөгчид энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын Истанбул дахь Консулын газрын дипломат машиныг даваа гарагт олсон байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Жамалийг алуулсан гэх тэр цаг үеэр хар өнгийн "Мерседес" суудлын машин Консулын газрын гадаах камерт бичигдсэн байжээ. Тэр машиныг Туркийн албаныхан Султангази дүүрэгт байдаг машины гаражаас олж, битүүмжилсэн байна.
Мөн тухайн үед энэ гаражид дипломат тэмдэгтэй өөр нэг машин орсныг камерийн бичлэг харуулж байна гэж Туркийн мэдээллийн сувгууд нийтэлж байна. Эхний буюу "Мерседес" машинд сууж явсан нэг хүн машинаа орхиж явахаас өмнө машинаасаа нэг зүйлийг өөр машинд зөөж оруулсан нь дүрс бичлэгээс харагдаж буй юм байна.
Саудын Арабын Консулын газрын мэдлийн хар өнгийн "Мерседес" машин сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийн гол зангилаа болоод байна.
Сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцсыг зөөсөн байж болзошгүй машиныг олжээ | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.