
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх сарын 11-нд Парист уулзаж магадгүй байна. Владимир Путин мягмар гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонтой уулзахдаа “Ирэх 11 дүгээр сарын эхээр Парист болох Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслолын үйл ажиллагаанд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж магадгүй хэмээн ярьсан байна. Дэлхийн нэгдүгээр дайн төгсгөл болсны 100 жилийн ойн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 11-нд болно гэдгийг мөн сануулж, “Өнгөрөгч долоодугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтаа үр дүнтэй яриа болсон. Гэвч энэ уулдзалт АНУ-ын улс төрд ямар учраас сөрөг үр дагавар дагуулсныг ойлгоогүй” гэсэн байна.
Үүнээс гадна Владимир Путин АНУ-ын Дундын болон бага тусгалын пуужин устгах олон улсын гэрээнээс гарсны дараа ямар хариу арга хэмжээ авахаа шийднэ гэж Жон Болтонд хэлсэн байна.
Хариуд нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон АНУ-ын Ерөнхийлөгчийг Владимир Путинтэй Парист уулзахыг таатай хүлээн авна гэсэн байна. Мөн Москва, Вашингтон хоёр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Цөмийн пуужингийн тухайд тэрбээр Оросын тал 2013 оноос хойш энэ гэрээг зөрсөн гээд ОХУ-аас гадна бусад улсууд, тэр дундаа БНХАУ цөмийн пуужин хөгжүүлж байгаа гэсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ уулзалтын дараа мөн Путинтэй Парист уулзаж магадгүй гэсэн ч тодорхой өдөр товлоогүй байна.
Владимир Путин, Дональд Трамп нар ирэх сард Парист уулзаж магадгүй байна | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.