
Сэтгүүлч Жамаль Хашоггигийн цогцос Саудын Арабын Консулын газрын хашаан дахь цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон гэж эх сурвалж хэллээ. Эх сурвалжийн хэлснээр Жамалийн цогцосны хэсэг олдсоноос гадна нүүрийг нь зэрэмдэглэсэн байсан байна. Энэ тухай АНУ-ын "Скай Ньюс" уламжилсан байна.
Үүнтэй холбоотойгоор Туркийн зүүний хүчний дарга Догу Перинчек, Туркийн телевизэд ярилцлага өгөхдөө Жамаль Хашоггийн цогцосны хэсэг Саудын Арабын Консулын газрын гадаах цэцэрлэгт хүрээлэн дэх нэг цооногоос олдсон. Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган энэ талаар тайлбар хийнэ гэсэн байна. Эрдоган үүний өмнөхөн Саудын Арабаас сэтгүүлч Жамалийн цогцос хаана байгааг зарлахыг шаардсан юм.
Үүнээс гадна Туркийн мөрдөгчид сэтгүүлчийн аминд хүрэхэд ашигласан байж болзошгүй Туркийн Консулын газарт харьяалагддаг хар өнгийн "Мерседес" машиныг нэгэн авто гражаас олсон гэж зарлаад байгаа юм.
Сэтгүүлчийн цогцос Саудын Арабын Консулын газрын хашаан дахь цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон гэв | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.