Шууд Chart

Владимир Путин: АНУ-ын гаргасан шийдвэрт яг ижил хариу барина

2018-10-25 11:05:08

АНУ цөмийн пуужингаа Европод байршуулахыг Европ дахь холбоотон улсууд нь хүлээн зөвшөөрвөл хариуг нь барина гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухай лхагва гарагт Москвад айлчилсан Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетай уулзалт яриа хийснийхээ дараа сэтгүүлчдэд хэлсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн “АНУ Дунд болон бага тусгалын цөмийн пуужин устгах гэрээнээс гарсан тохиолдолд энэ нь Европод хэрхэн нөлөөлөх бол” гэсэн асуултад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хэрэв АНУ пуужингаа Европод байршуулвал Оросын хариу үйлдэл үүнийх нь тусгал байх болно” гэж хариулсан байна.

Мөн “Европын улсууд АНУ-ын цөмийн пуужинг нутаг дэвсгэртээ байлгахыг зөвшөөрвөл газар нутгаа эрсдэлд оруулж, Оросын талын хариу цохилтод өртөж мэдэх юм” гэсэн агуулгатай анхааруулга өгчээ.

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын гаргасан шийдвэрт яг ижил хариу барина гэж мэдэгдсэн байна. Энэ зуурт НАТО-гийн зүгээс ОХУ энэ гэрээг зөрчиж байж магадгүй гэдэгтэй санал нэгдэж, НАТО сөрөг арга хэмжээ авахыг урьтал болгохгүй. Гэхдээ аливаа аюул заналын эсрэг бүх холбоотон улсаа хамгаалахад бэлэн гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг мэдэгдээд байна.

Өнөөдөр НАТО хүйтэн дайны үеэс хойших хамгийн том хэмжээний цэргийн сургууль хийх гэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин: АНУ-ын гаргасан шийдвэрт яг ижил хариу барина  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [66.181.187.xxx] 2018-10-26 16:18
ОХУ эхэлж довтолж байсан түүх үгүй юм. Харин АНУ болон Европын орнууд бүлэглэн ОХУ-ыг улс төрийн, эдийн засгийн чиглээр хавчиж байгааг олон улс харсаар л байна. Тэднээс л дайн эхэлж, ялагдаж байсан түүхтэй.
Зочин [202.5.198.xxx] 2018-10-25 11:49
яг зөв.Европын орнууд өөрсдөө хохирч бай л болох байх даа.Иймд нутагтаа байрлуулахгүй бол хариу үйлдэл болохгүй гэдгийг ойлгомоор доо....

Бидэнтэй нэгдээрэй