
АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга байсан хүмүүсийн гэр, албан өрөөнд шуудангаар тэсрэх бөмбөг илгээсэн хэрэг гарлаа. Нууц албаныхны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Вашингтон дахь албан өрөөнд, мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний эхнэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын Нью-Йорк мужид байдаг гэрт шуудангаар тэсрэх бөмбөг илгээсэн байсныг шалгалтаар илрүүлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын гэр, албан өрөө рүү илгээсэнтэй адил дэлбэрэх төхөөрөмжийг мөн тэрбумтан Жорж Соросын Нью-Йорк дахь байшинд илгээсэн байсныг даваа гарагт илрүүлжээ.
Мөн "СИИ" агентлагийн Нью-Йорк дахь студид сэжигтэй боодол ирж, тэнд нь тэсрэх бөмбөг агуулсан байсан учраас лхагва гарагт нүүлгэн шилжүүлжээ.
Гэхдээ энэ тохиолдол Обама болон Клинтон нарын гэр, албан өрөөнд тэсрэх бөмбөг илгээсэн хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Үүнээс гадна "Цагаан ордон"-д тэсрэх бөмбөг илгээсэн гэх баттай бус мэдээлэл гарсан ч АНУ-ын нууц албанаас "Америкийн төрийн өндөр алба хашиж байсан хүмүүст тэсрэх бөмбөг илгээсэн хоёр хэрэг гарсан. "Цагаан ордон" руу бөмбөг илгээсэн тохиолдол байхгүй" гэж мэдэгдсэн байна.
Харин "Цагаан ордон"-оос Ерөнхийлөгч асан Обама, Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон бусад хүмүүст халдсан энэ хэргийн эзэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна.
Барак Обама, Билл Клинтон болон Хиллари Клинтон нарт тэсрэх бөмбөг илгээжээ | ||
Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.