Шууд Chart

Германы уурхайчид нүүрсний хэрэглээг зогсоохыг эсэргүүцэж байна

2018-10-25 15:07:46

Германы нүүрсний хорооноос нүүрсээр ажилладаг станцуудыг үе шаттайгаар хаах шийдвэр гаргасныг эсэргүүцсэн нүүрс олборлогчид лхагва гарагт жагсаал хийсэн байна. Үүнд нүүрсний уурхайн 20 мянган ажилтан оролцжээ.

Эсэргүүцэгчид нүүрсээр ажилладаг станцуудыг хаах биш хамгаалж үлдэхийг шаардсан байна. Нүүрсээр ажилладаг станцуудыг хаах нь байгаль орчныг хамгаалахад таатай шийдвэр боловч олон мянган ажлыy байр хумигдана гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн болгоомжилж байна.

Жагсаалд оролцсон нэг эрэгтэй энэ талаар “Хүрээлэн буй орчны асуудал нь бусад асуудлуудтай уялдаа холбоотой байх ёстой. Тэд ажилчдынхаа талаар бодолцож, төлөвлөгөө шийдвэрээ бодит байдалд үндэслэж гаргана гэж найдаж байна. Асуудлуудын гол нь нүүрс биш. Энэ бол ердөө асуудлын нэг хэсэг” гэж ярьжээ.

Нүүрсээр ажилладаг станцуудыг хаах шийдвэртэй холбоотойгоор Германы Засгийн газар станцууд байдаг бүсүүдэд 1.5 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа ч уурхайн ажилчид үүнийг эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаал нь энэ долоо хоногийн сүүлчээр улс орон даяар өрнөх юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Германы уурхайчид нүүрсний хэрэглээг зогсоохыг эсэргүүцэж байна  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй