
Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) ирэх сарын 15-нд шинэ уран бүтээлээр хөшгөө нээхээр болсон байна. Тус театрын уран бүтээлчид энэ оны хоёр дахь шинэ уран бүтээлээр найруулагч, жүжгийн зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгийг сонгожээ. Тус бүтээлийг соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг орчуулсан бол УДЭТ-ийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулгаар үзэгчдэд хүрэх юм байна. Мөн “Оддын өвчин” бүтээлийн зураачаар соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр нар ажиллаж байна.
Түүнчлэн тус жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Баясгалан, Г.Алтангэрэл, Н.Баярмаа, жүжигчин Ц.Жаргалсайхан, Б.Золжаргал, Б.Золзаяа нар бүтээж байгаа аж.

УДЭТ-ийн жүжигчид “Оддын өвчин” “тусчээ” | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.