Шууд Chart

ӨНӨӨДӨР: Яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган болно

2018-10-26 06:37:53

- Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна -


Гадаад харилцааны яам

09:00 цагт: "Соёлын орон зай: Тогтвортой хөгжил-Өв ба музей" эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.


Улаанбаатар чуулга

09:00 цагт: Улаанбаатар чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.


МУИС-ийн номын сан

09:00 цагт: Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн номын сангийн 502 тоот танхимд болно. Утас: 99002019


Хүүхдийн урлан бүтээх төв

09:30 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн архивчдын зөвлөгөөн эхэлнэ. Утас: 325044, 88071168


НЗДТГ

10:00 цагт: НЗДТГ-ын "Б" танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болно.


Архивын ерөнхий газар

10:00 цагт: Мандухай сэцэн хатан" МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг болно.


Эрүүл мэндийн яам

10:00 цагт: Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган ЭМЯ-нд болно. Хот хөдөөгийн яаралтай тусламжийн 140 гаруй эмч нар тус чуулганд оролцоно. Утас: 99012230


Монголын Архитекторуудын Эвлэлийн ордон

10:00 цагт: Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болно. Энэ арга хэмжээний хүрээнд “Б.Чимэд” цээж баримлын нээлт, “Архитектор Буджавын Чимэд” номын нээлтийн үйл ажиллагаа, Архитектор Б.Чимэдийн уран бүтээл” үзэсгэлэнгийн нээлт, 100 жилийн ойд зориулан Эрдэм шинжилгээний бага хурал тус тус болно.


БСШУСЯ

10:00 цагт: МЗХ-оос зохион байгуулж байгаа "Эврика-2018" эрдэм шинжилгээний их хурлын "Мөргүншил-соёл хүмүүжил" салбар хуралдаан БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд явагдана. Утас: 80080727, 96039398


Сонгинохайрхан дүүрэг

10:00 цагт: СХД-ийн 26 дугаар хорооны 253 дугаар цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Тус цэцэрлэг нь Улаанчулуутын хогийн цэгтэй ойр байрладаг юм. Утас: 99010499


Цэнгэг ус байгаль хамгаалах төв

10:00 цагт: Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Улаанбаатар хотын химийн бодисоор хамгийн их бохирдсон бөгөөд агаар, хөрс усны бохирдлын эх үүсвэр болсон Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлгийг Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-аас Зайсан дахь Цэнгэг ус байгаль хамгаалах төвийн хоёр давхрын хурлын зааланд олон нийтэд зориулан зохион байгуулна. Утас: 99740500


НМХГ

10:00 цагт: НМХГ-ын таван давхрын хурлын танхимд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887


Пума зочид буудал

10:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Пума зочид буудлын Б корпуст зохион байгуулна. Утас: 88098212, 99662207


Цагдаагийн ерөнхий газар

11:00 цагт: Галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал Цагдаагийн ерөнхий газарт болно.


Хүүхдийн ордон

11:00 цагт: Хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 325044, 70113039


Улсын хүүхэлдэйн театр

15:00 цагт: Улсын хүүхэлдэйн театрт  "Нууцын эрэлд" хүүхдийн жүжгийн нээлт болно. Утас: 325044

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган болно  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй