Шууд Chart

Хар тамхи борлуулах гэж байсан бүлэг этгээдийг баривчлав

2018-10-26 13:30:18

Цагдаагийн алба хаагчид хар тамхи зарж борлуулах гэж байсан бүлэг этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-нд 19-33 настай бүлэг этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг бусдад зарж борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тэднийг  Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Үүнээс гадна энэ сарын 21-нд 18-19 насны хоёр эрэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Тэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд орсон олон жил хар тамхи хэрэглэсэн залуус байжээ. Нас барсан хоёр залуугийн үхлийн шалтгаан амиа хорлолт мөн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох юм байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хар тамхи борлуулах гэж байсан бүлэг этгээдийг баривчлав  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй