
Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд энэ сарын 25-нд буюу өчигдөр 33 настай, эрэгтэй Т бусдын нөлөөтэй амиа алджээ. Дуудлага мэдээлэл авсан даруй цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход хохирогч нас барсан байжээ. Тодруулбал, уг хэргийг үйлдсэн сэжигтэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчтой маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Иймд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
Архидан согтуурч хүний аминд хүрчээ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.