
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмтэй холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Шинэ дүрэмтэй legalinfo.mn сайт руу орж танилцахыг иргэд, жолооч нарт зөвлөж байна. Дүрэм гэдэг нь эцсийн бүлэгт, иргэд зорчигчдын аюулгүй байдлын төлөө гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв. Тэрбээр мөн Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Тиймээс жолооч нар шинэчилсэн найруулгын 60 төрлийн зүйл заалтыг зайлшгүй судлах шаардлагатай. Жишээлбэл, цас орсон тохиолдолд жолооч өвлийн дугуйг заавал сольж, хийх ёстой зэрэг зайлшгүй мөрдөх зүйлс байгаа гэдгийг хэллээ. Мөн тус албанаас явган хүний гарц бүр дээр хяналтын камер тавих санал хүргүүлсэн байна. Түүнчлэн шар тэмдэглэгээтэй уулзваруудад зөрчил илрүүлэгч камер нэмж тавихаар болжээ.
Цас орсон үед заавал өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцоно | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.