
Цагдаагийн Сүлд чуулгын дуучин, цагдаагийн дэслэгч, соёлын тэргүүний ажилтан Ц.Амарболд “Ningbo Music international central vocal competition-2018” А зэрэглэлийн уралдааны тэргүүн байрт шалгарлаа. Тэрбээр мөн 17 орны 368 дуучин ур чадвараа сорьсон эл олон улсын дуурийн дуулаачдын уралдааны "Хятад дууг хамгийн сайн дуулсан шилдэг дуучин" шагналыг хүртжээ. Сүлд чуулгын дуучин, соёлын тэргүүний ажилтан Ц.Амарболд өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирэх юм байна.
Цагдаагийн дэслэгч Ц.Амарболд нэг жилийн өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан тус улсын ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын XII уралдаанд оролцож, гуравдугаар байрт шалгарч байсан юм. Мөн тэрбээр 2013 онд “Алтан намар” хөгжмийн наадмын мэргэжлийн дуулаачдын уралдаанд тусгай байр, 2015 онд СССР–ийн ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын IV дүгээр уралдаанд тусгай байр, ОХУ-д зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Байкал” уралдааны III байр, 2016 онд Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн V дугаар уралдаанд III байр эзэлсэн чадварлаг уран бүтээлч юм.
Ц.Амарболд олон улсын А зэрэглэлийн уралдаанд тэргүүллээ | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.