
Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж яваа нэр дэвшигч Жайр Болсонару уур амьсгалын гэрээнээс гарахгүй гэдгээ мэдэгдэж байна. Тэрбээр пүрэв гарагт улс төрийн шийдвэрийн хувьд загвар үлгэр нь болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээнээс гарна гэдэг шийдвэрийг дагана гэсэн амлалтаасаа буцаж, хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ гэрээг орхихгүй гэж хэлсэн байна.
Барууны үзэл баримжаатай улс төрч Жайр Болсонаругийн энэ мэдэгдэл, шийдвэр гэнэтийн зүйл болсныг хэвлэлүүд бичжээ. Бразилийн хамгийн туйлширсан, дуулиантай энэ сонгууль улс төрийн зөрчил маргаанаар дүүрэн байгаа юм. Тухайлбал, Болсонаругийн улс төрийн бодлого амлалтууд байгаль орчны мэргэжилтнүүдээс эхлээд олон нийтийн дунд түгшүүр дагуулаад байгаа юм.
Гэхдээ тэрбээр пүрэв гарагт хэвлэлийн хурал дээр хэлэхдээ Бразилийн хойд бүс нутагт Венесуэлээс дүрвэгчид олноороо ирэх болсныг шийдвэрлэж, АНУ-тай хамтран ажиллахыг хүсч байгаагаа хэлжээ. Ингэхдээ урьд өмнө өөрөө хэд хэдэн удаа шүүмжилж байсан хөрш зэргэлдээх улсын социалист Засгийн газартай зөрчилдөхийг хүсэхгүй байна гэсэн байна.
Тэрбээр өмнө нь зарим нэг зөрчилдөөнтэй асуудлын улмаас хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол Парисын уур амьсгалын гэрээнээс гарна гэж мэдэгдэж байсныг хэвлэлүүд сануулж байна. Харин өчигдөр энэ амлалтаасаа буцахдаа уур амьсгалын энэ гэрээг аль чадахаараа хамгаална гэж хэлсэн байна.
Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 28-нд болно.
Жайр Болсонару: Ерөнхийлөгчөөр сонгогдвол Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээнээс гарахгүй | ||
Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.