Шууд Chart

Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийнэ

2018-10-27 15:05:42

АНУ-тай хийдэг бэлтгэлээ зогсоож, Умард Солонгостой нааштай харилцаатай байгаа Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийнэ. Өмнөд Солонгосын АНУ-тай хамтран зохион байгуулдаг "Компьютержсэн цэргийн сургуулилт" өнгөрөгч наймдугаар сард болох байсан ч талууд үүнийг хойшлуулж, цуцалсан юм.

Мөн хоёр улс 12 дугаар сард төлөвлөсөн агаарын цэргийн сургуулилтаа өнгөрөгч долоо хоногт зогсоохоор тохиролцсон юм. Гэхдээ батлан хамгаалах, цэргийн хүчний бэлэн байдлаа хангах үүднээс "Таегук", "Хогук" нэртэй хоёр цэргийн сургуулилтаа хийхээр шийдсэн гэж Өмнөд Солонгосын талаас мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийнэ  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй