
Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээний эхний өдөр эх орноо төлөөлөн зодоглосон гавьяат тамирчин М.Уранцэцэг финалд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялснаар, алтан медаль хүртлээ. Тэрбээр Абу Дабигийн “Их дуулга”-д ийн аваргалж, Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэж байна.
М.Уранцэцэг гавьяат “Их дуулга”-д аваргалав | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.