Шууд Chart

Ч.Чамин-Эрдэнийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг шалгаж байна

2018-10-28 09:43:18

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоуны шилдэг  оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барчээ. Тодруулбал, энэ сарын 24-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан байжээ. “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын бичлэг өнгөрсөн наймдугаар сарын 22-ноос энэ сарын 1-ийг хүртэл үргэлжилсэн. Ийн тус нэвтрүүлгийн зураг авалт ялагч тодрох финалын дугаар хүртэл түр завсарлаж, оролцогчид гэртээ харьсан байх үеэр эл хэрэг явдал болсон аж.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Талийгаачийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ч.Чамин-Эрдэнийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг шалгаж байна  
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй