
“+17 Bad angel”, “Параллель ертөнц”, “Том толгойтын романс” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан инээдмийн кино бүтээсэн “F студи”-н хамт олны “Асрагч аав” шинэ төсөл ирэх сарын 2-нд бүх кино театрт нээлтээ хийнэ. Гэр бүлийн үнэ цэнэ, мөнгөөр орлуулж болдоггүй нандин харилцааны талаар өгүүлэх тус бүтээлийн асрагч аавын дүрийг “Шинэ үсгийн багш”, “Тагнуулч аав” киноны гол дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү бүтээжээ. Мөн тус киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Нарансолонго болон жүжигчин Хүрэлээгийн бага охин Х.Сүрэн нар тоглосон аж.
Сонирхуулахад, гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү “Тагнуулч аав” кинонд өөрийн том охин Х.Намуунтайгаа хамт тоглосон. Үүний дараа Х.Намуун “Шуугиан таригч”, “Би дурламаар байна”, “Галзуу зугаалга” зэрэг кинонд дүр бүтээсэн юм. Харин энэ удаад жүжигчин Хүрэлээ шинэ дэлгэцийн бүтээлээрээ бага охиноо мөн урлагийн замд оруулахаар шийдсэн бололтой.

“Тагнуулч аав” асрагч аав болжээ | ||
Үзсэн: 2769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.