Шууд Chart

Чөлөөтийн залуу бөхчүүд 13 медаль хүртлээ

2018-10-28 16:01:01

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 26-27-нд Улаан-Үдэд боллоо. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Якут, Тува, Эрхүү, Междуреченск, Забайкальскийн нийт 230 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн. Манай улсаас 70 гаруй бөх тус тэмцээнд зодоглосноос гурван алт, таван мөнгө, таван хүрэл нийт 13 медаль хүртлээ.

Тухайлбал, 70 кг: Б.Сундуйжадамба - хүрэл

74 кг: Б.Отгонбаяр - хүрэл

79 кг: Б.Цэрэндаш - алт

79 кг: И.Баатарчулуун - мөнгө

86 кг: Э.Батмагнай - мөнгө

92 кг: Ч.Алтангэрэл - мөнгө

97 кг: Т.Мөнгөншагай - алт

97 кг: Б.Бадрал - мөнгө

97 кг: Ц.Баттулга - хүрэл

97 кг: М.Сумъяабазар - хүрэл

125 кг: М.Лхагвагэрэл - алт

125 кг: Б.Ганзолбоо - мөнгө

125 кг: С.Ган-Эрдэнэ – хүрэл медалийн эзэн болов.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөтийн залуу бөхчүүд 13 медаль хүртлээ  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй