Шууд Chart

Урлагийн наадмын аваргуудаа шалгаруулжээ

2018-10-29 08:58:10

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх урлаг, уран сайхны үйл ажиллагааг өрнүүлэх, урлагийн авьяастнуудыг тодруулж алдаршуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын урлагийн наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Урлагийн наадамд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын 12 багийн 400 гаруй алба хаагч оролцож, дуу, бүжиг, хөгжмийн нийт 8 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Нийлбэр дүнгээр тусгай байранд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, гуравдугаар байранд СХД-ийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байранд Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нэгдүгээр байранд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Урлагийн наадмын аваргуудаа шалгаруулжээ  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй