
Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах "Талын түмэн адуу-2018" арга хэмжээ түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймагт энэ сарын 3-4-нд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээг БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр "Мөнх Харилцаа" ТББ санаачлан хэрэгжүүлж байгаа аж. "Талын түмэн адуу" төвөргөөний үеэр адуучдын хээрийн цайллага, адуун туувар, богино зайн бооцоот уралдаан, хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адуун цуваа, морьтон хүүхдийн парад, хүнсний үзэсгэлэн худалдаа, уран уургач шалгаруулах, эмнэг булгиулах тэмцээн, урлагийн тоглолт болох юм байна.






Уран уургач шалгаруулах, эмнэг булгиулах тэмцээн болно | ||
Үзсэн: 2872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.