
Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, ахмад зураач Ш.Чулуудай “Хөх мөнгөн Алтай” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Түүний үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 31-нд 16:00 цагаас МУЭ-ийн Арт галерейд болно. Байгалийн зургийн мастер гэгддэг Ш.Чулуудай 1964 оноос Монголын урчуудын эвлэлд зураачаар ажиллаж, 1976 оноос үзэсгэлэнд оролцож эхэлсэн юм. Түүний үзэсгэлэн ирэх сарын 7-ныг дуустал үзэгчдэд хүрэх юм байна.


“Хөх мөнгөн Алтай” үзэсгэлэнгийн нээлт болно | ||
Үзсэн: 2732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.