Шууд Chart

“City Cup” боулингийн тэмцээн боллоо

2018-10-29 13:15:11

Монголын боулинг сонирхогчдын холбоо болон “Биг боулинг” төв байгуулагдсаны 10 жил, нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит нийслэлийн боулингийн аварга шалгаруулах “City Cup-2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-29-нд “Биг боулинг” төвд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 28 баг оролцсоноос “Покер” баг аваргын цом, таван сая төгрөг, “Багануур сити” баг мөнгөн медаль 2,5 сая төгрөг, “Электрон дартс” баг хүрэл медаль 1,5 сая төгрөгийн эзэн болов. Үүнээс гадна өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар “Страйкс” клубын Д.Нацагдорж (247 оноо), мөн клубын Т.Долгормаа (196 оноо) нар шалгарч тус бүр 500 мянган төгрөгөөр шагнууллаа.

Мөн Монголын боулинг сонирхогчдын холбооны зүгээс “City Cup- 2018” шилдэг найман багийг тоглолтын эрхээр шагнаж, Холбооны цомын тэмцээнд өрсөлдөх эрх олгожээ.

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“City Cup” боулингийн тэмцээн боллоо  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй