Шууд Chart

10 сая долларын зардлаар бүтсэн "Halloween" кино тэсрэлт хийв

2018-10-29 13:43:55

Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн "Halloween" кино нээлтийн өдрүүддээ 77.5 сая ам.долларын ашиг олж, аравдугаар сард нээлтээ хийсэн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээлийн нэгээр тодорсон. 10 сая ам.долларын зардлаар бүтсэн тус кино өнгөрсөн долоо хоногийн байдлаар зөвхөн АНУ-ын кино театруудаас 126 сая ам.долларын орлого олсон байна. Мөн 32 сая ам.долларын орлогоор АНУ-ын “Box Office”-ийн жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлжээ.

Үүнээс гадна "Halloween" киноны олон улсын орлого нь 172 сая ам.доллар давж, олон улсын “Box Office”-ийн жагсаалтыг мөн “өнгөлж” байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

10 сая долларын зардлаар бүтсэн "Halloween" кино тэсрэлт хийв  
Үзсэн: 1563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй