Шууд Chart

“Аваргын гараа” чөлөөт бөхийн тэмцээн болно

2018-10-29 14:10:15

Увс аймгийн Сагил сумын харьяат, гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 3-5-нд Увс аймгийн төв Улаангомд болно. Тус тэмцээнд 2001 оноос хойш төрсөн чөлөөтийн тамирчид эрэгтэй 11, эмэгтэй есөн жинд өрсөлдөх юм байна.

Дашрамд дуулгахад, “Будапешт-1985” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Найрамдал-1984” наадам, 1987 оны Дэлхийн цомын медальт чөлөөт бөхийн тамирчин Л.Энхбаяр агсан 1981 онд залуучуудын Азийн аваргаар шалгарч байсан билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аваргын гараа” чөлөөт бөхийн тэмцээн болно  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй