
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Соёл урлагийн газраас, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан 10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Энэ сарын 22-нд нээлтээ хийсэн тус кино наадмын богино хэмжээний кино төрөлд “Хөхөө” бүтээл шалгарсан бол хүүхэлдэйн кино төрөлд “Чингис хаан” анимейшн ялалт байгуулав. Харин уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн "Амьдрал" бүтээл шилдгээр шалгарчээ. Үүнээс гадна Олон улсын хөтөлбөрийн кинонуудаас шалгаруулдаг үзэгчдийн нэрэмжит шагналыг онцлох орон ОХУ-ын кино үзвэрийн хүрээнд гарсан "Лето" бүтээл хүртлээ.
Дашрамд дуулгахад, тус кино фестиваль 10 жилийн хугацаанд Канн, Берлин, Венец болон бусад нэр хүндтэй олон улсын кино наадмаас шагнал хүртсэн олон улсын шилдэг 82 киног танилцуулж, 80 гаруй монгол кино бүтээлийг шалгаруулж нийт 17000 гаруй үзэгчид хүргэжээ. Мөн энэ хугацаанд монголын 500 гаруй уран бүтээлчийг кино форум болон сургалтанд хамруулж, тэдний чадавхыг дээшлүүлсэн байна.



“Амьдрал” кино шилдэг бүтээлээр шалгарлаа | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.