
Цагдаагийн албан хаагч шатахууны үнэтэй холбоотой лоозон барьсан зураг өнөөдөр цахим орчинд тарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Энэ сарын 29-ний 08:00 цагийн үед "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагаас “Их тэнгэр” орчимд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Энэ үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаал, цуглааныг албадан тарааж зохион байгуулагчид болон оролцогчдоос тайлбар авсан. Мөн цуглаанд оролцохдоо ашигласан туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед дарсан зураг олон нийтийн сүлжээгээр тарсан байна. Цагдаагийн алба хаагчаас ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон асуудал байхгүй болно” гэжээ.
Цагдаа хууль бус жагсаалыг дэмжээгүй гэв | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.