
Германы Канцлер Ангела Меркель Германы эрх баригч намын даргын ажлаа өгнө. Тэрбээр Германы эрх баригч Христийн ардчилсан холбоо намыг 18 жил даргалсан боловч өнгөрсөн ням гарагт болсон орон нутгийн сонгуулийн дараа намын даргын ажлаа цаашид үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.
2000 оноос хойш намын дарга байсан түүнийг ирэх 12 дугаар сард болох намын их хурлаар дахин намын даргад өрсөлдөх байх гэсэн таамаг байсан юм.
Гэтэл ням гарагт Германы Гессен мужид болсон орон нутгийн сонгуулиар Христийн ардчилсан холбоо нам 28 хувийн дэмжлэг авсан. Энэ дүн 2013 онд болсон сонгуулийн дүнгээс 10 гаруй хувиар бага дүн юм.
Үүнтэй холбоотойгоор өдгөө 64 настай улстөрч эмэгтэй дахин сонгуульд өрсөлдөхгүй, тэр ч байтугай Канцлерийн албаа ч өгнө гэж шийдээд байна. Мөн Европын холбоонд ямар нэг өндөр алба хашихгүй гэж шийджээ.
Ингээд Ангела Меркелийн оронд Христийн ардчилсан холбоо намын Ерөнхий нарийн бичгийн дарга Аннегрет Крамп-Карренбауэр, Холбооны эрүүл мэндийн сайд Йенс Шпан, Хойд Рин-Вестфалийн мужийн дарга, сайд Армин Ласчет зэрэг хүмүүс нэр дэвших боломжтой хүний тоонд багтаж байна.
Мөн Бундестагт Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийнн холбоо эвслийг даргалж байсан Фредрих Мерзийг Ангела Меркелийг залгамжлах боломжтой хүн гэж Германы хэвлэлд бичиж байна.
Ангела Меркель Германы эрх баригч намын даргын ажлаа өгнө | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.