Шууд Chart

Богдын музейд эзэмшиж байсан газрын эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханджээ

2018-10-30 09:31:58

Энэ оны тавдугаар сард нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан билээ. Эргэн сануулахад, “Ван трейд” компанид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16,000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийн хүчингүй болгосон байдаг. Богд хааны ордон музей нь Монгол улсын төрийн хамгаалалтанд байдаг түүх соёлын дахин давтагдашгүй дурсгалт цогцолбор газар юм.

Тэгвэл "Вантрейд" компаниас дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хууль бусаар эзэмшиж байсан газрын эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Тус шүүх хурал ирэх сарын 5-нд болно.

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Богдын музейд эзэмшиж байсан газрын эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханджээ  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй