
Италийн Венец хот бараг бүхэлдээ усанд автаад байна. Ням гарагт энэ хотыг хүчтэй шуурга дайрч, үргэлжлэн даваа гарагт ширүүн бороо орж, үер буужээ. Үүний улмаас усны түвшин 160 орчим см нэмэгдэж, хотын 75 хувь усанд автсан гэсэн мэдээлэл байна. Усны түвшин сүүлийн 10 жилийн хамгийн дээд цэгт хүрсэн байна.
Улмаар ус явган хүний зам, талбайд нэвтэрч, хотын иргэд, жуулчид ус туулж явахад хүрчээ. Усан дээр байдаг алдартай энэ хотын усан замын тээврийн үйлчилгээ ч зогсчээ. Хотын даргын хэлснээр усан доогуурх хамгаалалтын систем усны түвшин нэмэгдэж үер болохоос сэргийлж байсан байна.
Гэвч төсөв хэтрүүлсэн гэх мэт шалтгаанаар "Мосес" нэртэй усны системийн төсөл зогсонги байдалд ороод байгаа аж. Италийн Венец хотод жилд дунджаар дөрвөн удаа усны түвшин нэг метрээс давж үер болдог байна.
Тиймээс хотын дарга Луйжи Брагнаро үерээс хамгаалах "Мосес" төслийг урагшлуулахыг Ерөнхий сайд Жузеппе Контээс хүсчээ.
Италийн Венец хот усанд автаад байна | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.