Шууд Chart

Бүтэлгүй хаалгачаасаа болж 220 мянган долларын хохирол амсчээ

2018-10-30 11:34:28

Япон Улсын нийслэл Токио хотод байрлалтай “Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгач хэл нэвтрэлцэж чадахгүй байх гэж эмээсэндээ гадаадын жуулчдаас хураамжийн мөнгө авалгүй оруулдаг байжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг нэвтрэхэд хураамж авдаггүй энэхүү үйлдлийн талаар өөр нэг ажилтны мэдээлснээр мөрдөн байцаалт явуулахад тус хүрээлэнгийн 70 настай хаалгач өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.

“Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхэд том хүн 200 иен, хүүхэд 50 иений хураамж төлөх учиртай бөгөөд тус ажилтан 2014 оны 4 дүгээр сараас хойш гадаадын жуулчдаас ганц ч удаа хураамж аваагүй аж. Энэ байдлаараа жуулчдыг 2 жил хагас орчим хугацаанд үнэгүй нэвтрүүлжээ. Дээрх хугацаанд “Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнд нийт 160 мянга орчим жуулчин үнэ төлбөргүй нэвтэрсэн тооцоо гарчээ. Өөрийн төрөлх хэлнээс өөр ямар ч орны хэл мэддэггүй бүтэлгүй хаалгачийнхаа энэхүү үйлдлээс үүдэн тус цэцэрлэгт хүрээлэн нийт 25 сая иен буюу 220 мянга орчим ам.долларын алдагдалд орсон байна.









Нийтэлсэн: А.Баянмөнх

Бүтэлгүй хаалгачаасаа болж 220 мянган долларын хохирол амсчээ  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй