
Японы үйлдвэрлэлийн салбарынхны 30 гаруй хувь нь өндөр ур чадвартай гадаад ажилтан урт хугацаагаар авч ажиллуулах хүсэлтэй байна. Японы Засгийн газраас парламентийн энэ удаагийн чуулганд хөдөлмөрийн хомсдлыг шийдвэрлэхийн тулд ажлын шугамаар оршин суух хоёр төрлийн зөвшөөрөл олгох хуулийн төсөл өргөн барих гэж буй юм байна.
Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч ням гарагт гадаад ажилтан авах хүсэлтэй үйлдвэрлэгчидтэй уулзалт яриа хийжээ. Энэ үеэр салбарынхан Японд урт хугацаагаар амьдрах эрх авч амьдрах өндөр ур чадвартай гадаадын иргэдийг ажиллуулах сонирхолтой гэдгээ хэлсэн байна.
Мөн хөдөө аж ахуй, сувилахуй, бүтээн байгуулалт зэрэг бүхий л үйлдвэрлэлийн салбарынхан ажилтнууддаа хамгийн урт хугацаагаар буюу таван жилийн хугацаанд оршин суух эрх олгуулахыг хүсчээ. Засгийн газрын төлөвлөснөөр заасан салбаруудад шаардлагатай тодорхой түвшний туршлага, ур чадвар эзэмшиж батламж авсан хүн хоёр төрлийн шинэ зөвшөөрлийн нэгдүгээр ангилалд хамрагдаж таван жил Японд оршин суух эрхтэй болно.
Харин хоёрдугаар ангилалд таван жил оршин суух эрхийг хүссэн тоогоор нь сунгахаас гадна энэ ангилалд багтсан хүмүүс эхнэр, нөхрөө хүүхдийн хамтаар авчирч болох юм байна.
Нэгдүгээр ангиллын гадаад ажилчдаас өндөр ур чадвартай гэдгээ нотолж батламж авсан хүмүүст ийм боломж олгох юм байна. Үйлдвэрлэгчдийн 30-аад хувь нь ажилчдадаа ийм статус олгуулах хүсэлтэй байсан байна.
Японы эрх баригч Либерал ардчилсан намын дэд хороо энэ төлөвлөгөөг өнгөрөгч долоо хоногоос хойш хэлэлцэж, саналаа илэрхийлнэ гэсэн мэдээлэл байсан юм.
Японы үйлдвэрлэлийн салбарынхан өндөр ур чадвартай гадаад ажилтан ажиллуулах хүсэлтэй байна | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.