Шууд Chart

Сүйрэл болсон газраас амьд хүн олдоогүй

2018-10-30 12:25:42

Индонезид өчигдөр зорчигч тээврийн “Boeing-737” онгоц далайд унаж сүйрсэн. Онгоц унасан хэсэгт усны гүн 30-40 метр байгааг Индонезийн Онц байдалтай тэмцэх агентлагийн төлөөлөгч мэдээлж байна.

“Lion air” нисэх компанийн онгоцны томоохон хэсгүүдийг далайгаас олсон талаар сүйрэл болсон газрын ойр орчимд явсан иргэний хөлөг онгоцууд мэдээлсэн байна. 

Өчигдөр өглөө үүрээр Жакартагаас Банка арлын Панкал Пинанг хот руу нислэг үйлдэхээр хөөрсөн “Boeing-737” онгоц хөөрснөөсөө хэдхэн минутын дараа Ява арлын баруун эрэг орчимд далайн усанд унасан нь тодорхой болсон юм. Онгоцонд зорчигч болон нисэх багийнхан нийлсэн 189 хүн явсны дотор гурван хүүхэд, хоёр нисгэгч, онгоцны үйлчлэгч таван хүн байжээ.

Сүйрэл болсон газраас амьд үлдсэн хүн олдоогүй байна. Онгоцыг эзэмшигч Индонезийн “Lion air” нисэх компани дотооддоо 126 хот руу, мөн Сингапур, Вьетнам, Малайз, Саудын Араб руу нислэг үйлддэг улсынхаа хамгийн том агаарын тээврийн компани юм.

Сүйрсэн энэ онгоц 2018 оны наймдугаар сараас тогтмол нислэг гүйцэтгэж эхэлжээ. “Boeing-737” МАX8 загварын энэхүү онгоц 2016 оноос анх ашиглагдаж эхэлсэн, “Boeing” корпорацийн түүхэнд хамгийн борлуулалт өндөртэй загвар гэгддэг байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Сүйрэл болсон газраас амьд хүн олдоогүй   
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Amu [178.128.217.xxx] 2018-10-30 16:06
Ynaa

Бидэнтэй нэгдээрэй