Шууд Chart

Европод жил бүр 500 мянга гаруй иргэн бохир агаараас болж амиа алдаж байна

2018-10-30 14:58:23

Жил бүр Европын 500 мянга гаруй иргэн бохир агаараас болж амиа алдаж байна. Өчигдөр нийтлэгдсэн Европын хүрээлэн байгаа орчны агентлагийн тайланд ийм дүгнэлт оржээ.

Тайланг 2015 оны баримт, мэдээ сэлтэд тулгуурлан бэлдсэн байна. Агаарын бохирдлын нөхцөл Европын хэмжээнд жил ирэх тусам дээрдэж байгаа боловч Европын Холбоо болон ДЭМБ-аас тогтоосон стандарт хэмжээнд хүртэл хол хэвээр байгааг дээрх тайланд дурджээ.

2.5 микроноос бага хэмжээтэй нарийн ширхэгт тоосонцор бүхий агаараас болж Европод 2015 онд 422 мянган хүн нас барсан байна. Нүдэнд үл үзэгдэх ийм тоосонцор нь хүмүүст багтраа, зүрх судасны өвчин, уушгины хавдар тусах шалтгаан болдог юм байна. 

Автомашины болон бусад төрлийн яндангаас ялгардаг азотын давхар ислийн хэмжээ агаарт өндөр байснаас болж 79 мянган хүн нас барсан бол өөр 17700 нас баралт дэлхий орчмын агаарт буй озоноос шалтгаалсан гэдэг тооцоо хийжээ.

Европын хүрээлэн байгаа орчны агентлагийн мэдээлснээр автомашины яндан болон гэр байшин, цахилгаан станц, аж үйлдвэрүүдээс ялгарч буй утаа тортог, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хог дахин боловсруулах үеийн дутуу буруу ажиллагаа зэргээс үүдэлтэй үнэр танар агаарыг гол бохирдуулагчид байсаар буй юм байна.

Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын нягтаршлын зэргээрээ Европын хамгийн хүнд нөхцөлд буй орнуудад Болгар, Польш, Словак орж байна. Түүнчлэн ОХУ-д бохир агаараас шалтгаалсан нас баралтын жилийн үзүүлэлт 2015 онд 150 мянга байсныг Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын дүгнэлт нотолдог.

Харин ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага дээрх шалтгаант нас баралт жилд таван мянга хүрэхгүй гэж мэдэгддэг байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Европод жил бүр 500 мянга гаруй иргэн бохир агаараас болж амиа алдаж байна  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй