Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг буурчээ

2018-10-30 15:54:13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг сүүлийн нэг долоо хоногийн дотор 40 хувь болж буурсныг “Gallup” судалгааны пүүсийн санал асуулга харуулж байна.

Энэ сарын 28-нд явуулсан сүүлийн асуулгад оролцогсдын 40 хувь нь ерөнхийлөгчийнхөө бодлого үйл ажиллагааг сайшааж байгаагаа илэрхийлсэн юм байна. Энэ нь долоо хоногийн өмнөх яг ижил санал асуулгынхаас 4 хувиар буурсан үзүүлэлт болсныг социологчид тэмдэглэж байна.

Асуулгад оролцсон америкчуудын 54 хувь нь ерөнхийлөгчийнхөө ажлыг сөргөөр үнэлжээ. Санал асуулгыг АНУ-ын насанд хүрсэн 1500 иргэний дунд явуулсан байна.

АНУ-д ирэх 11 дүгээр сарын 6-нд Конгрессийн завсрын сонгууль болно. Энэ сонгууль улс орны болоод улстөрийн ирээдүйд асар их ач холбогдолтой. Тус сонгууль хууль тогтоох шийдвэр батлах үйл явцад нөлөөтэйгээс гадна Конгресст Ардчилсан нам хяналтаа тогтоосон нөхцөлд одоогийн Ерөнхийлөгчийг огцруулах асуудал ч яригдаж болзошгүй юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг буурчээ   
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй