Шууд Chart

Дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ

2018-10-31 09:00:00

Америкийн "Consumer Reports" сэтгүүлийн шинжээчид дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ. Судалгааныхаа хүрээнд тэд автомашин сонирхогч хагас сая гаруй хүний дунд асуулга явуулсан юм байна.

Улмаар Азийн автомашин үйлдвэрлэгчдийнхээс Японы "Лексус", "Тоёота", "Мазда", "Субару" хамгийн их итгэл хүлээсэн хүлгээр тодорчээ.

Харин Европын зах зээл дээр "Ауди", "Би-Эм-Даблю", "Мини Купер", "Порше", "Вольксваген" машинууд хамгийн аюулгүй гэдэг үнэлгээтэй байна.

Америкийн автомашин хэрэглэгчид харин "Форд", "Бьюик", "Линкольн", "Додж", "Жийп" брэндийн хүлгүүдийг шилдэгт нэрлэсэн байна.

Үүнээс гадна шинжээчид аюулгүй байдал талаасаа аль загварын машинууд хамгийн найдвартайг жагсааж үзэхэд "Лексус Жи-Экс", "Тоёота приус-аква", "Мазда Эм-Экс Миата", "Субару Кросстрек" машинууд тэргүүн эгнээнд жагсчээ.

Үүний өмнө дэлхийн хамгийн өндөр борлуулалттай машинуудын жагсаалтыг бас гаргаж байсан. Тэгэхэд "Тоёота Королла" жагсаалтыг манлайлж, удаад нь "Форд Эф"-ийн цувралууд, гуравдугаарт нь "Вольксваген голф" орж байсан юм.   

 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй